Үйлчилгээний нөхцөл

Монголын Христ итгэлд суурилсан, цахим ном, сонсдог номын дижитал дэлгүүр “Гэрэлт” аппликейшнд тавтай морилно уу!

“Гэрэлт” аппликейшн нь (цаашид дэлгүүр “Гэрэлт” аппликейшн гэх) танд гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан төлбөртэй болон үнэгүй цахим ном унших, сонсох платформыг танилцуулж байна.

Уг үйлчилгээгээр хэрэглэгч цахим ном, сонсдог сэтгүүл уншиж, худалдан авч хөдөлгөөнт хэрэгсэл дээрээ хаана байгаагаас үл хамааран хамгийн бага хугацаанд унших боломжтой.

Хэрэглэгч та “Гэрэлт” аппликейшны цахим хуудас, интернетийн үйлчилгээ, хөдөлгөөнт төхөөрөмжийн апп ("App")-ууд руу нэвтрэх, үзэхдээ дараах нөхцөлийг ("Нөхцөлүүд") дагана.

Эдгээр нөхцөлийг анхааралтай уншина уу.

“Гэрэлт” аппликейшнд аккаунт нээж “Гэрэлт” аппликейшнтэй холбоотой аливаа үйлчилгээг ашиглах нь та эдгээр нөхцөлийг уншиж, ойлгож, үүрэг хүлээхийг зөвшөөрч, холбогдох бүх хууль, дүрмийг биелүүлнэ гэдгийг илтгэнэ.

Эдгээр нөхцөл нь хэрэглэгч та болон “Эмонг - Үнэт Өв” байгууллагын хооронд байгуулсан гэрээ юм.

Та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээг ашиглаж болохгүй.

ЭДГЭЭР НӨХЦӨЛ ДОТОР “ГЭРЭЛТ” АППЛИКЕЙШНЫ БАТАЛГААТ ХУГАЦААНЫ МЭДЭГДЭЛ (warranty disclaimers) БОЛОН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ БУСАД ЗААЛТУУД БАГТАЖ БАЙГАА ТУЛ ЭДГЭЭР НӨХЦӨЛИЙГ БҮГДИЙГ НЬ УНШИНА УУ.

Хэрэв та энэ гэрээг дагаж мөрдөхгүй байвал “Гэрэлт” аппликейшн таны цахим хуудас, үйлчилгээ болон “Гэрэлт” аппликейшнтэй холбоотой апп-нд нэвтрэх эрхийг нэн даруй дуусгавар болгох эрхтэй. “Гэрэлт” цахим хуудас, интернетийн үйлчилгээ, хөдөлгөөнт төхөөрөмжийн апп-ууд нь нийлээд "Үйлчилгээ"-г бүрдүүлдэг.

Уг үйлчилгээг Эмонг - Үнэт Өв” байгууллага эзэмшиж, ажиллуулна.

Уг үйлчилгээнд таныг үнэгүй болон төлбөртэй цахим ном,сонсдог ном сэтгүүл уншиж, шинэ контент, контенттай холбоотой ном, мэдээ, сэтгүүл, хэвлэл (хамтад нь "Хэвлэл" гэдэг) худалдан авах боломжоор хангаж, эдгээр хэвлэлийн дижитал хувилбаруудыг худалдахад бэлэн болгодог www.gerelt.mn цахим хуудас болон апп багтана.

Зөвхөн дараах ерөнхий нөхцөлийг дагаж мөрдсөнөөр платформыг (үүнд Апп-ууд багтана) ашиглах боломжтой.

Платформыг ашиглахтай холбоотой гэрээнд тусдаа гэрээний текст оруулахгүй. “Гэрэлт” аппликейшн та хоёрын хооронд байгуулсан гэрээний агуулга нь эдгээр ерөнхий нөхцөл, болзол болон бүртгүүлэх явцад өгсөн мэдээллийг дагаж мөрдөнө.

Та “Гэрэлт” аппликейшн үйлчилгээнд бүртгүүлж, ашигласнаар эдгээр нөхцөлийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрнө.

“Гэрэлт” аппликейшн нь цаашид гэрээний тодорхой заалтыг шууд хэрэгжих нөхцлөөр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв бид нөхцөл, заалтад орсон тодорхой өөрчлөлтөд таны зөвшөөрлийг аваагүй бол танд энэ өөрчлөлтийн талаар (аливаа өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос доод тал нь 4 долоо хоногийн өмнө) цаг тухайд нь мэдээлнэ. Энэ зорилгоор “Гэрэлт” аппликейшн таныг бүртгүүлэх явцдаа өгсөн цахим шуудангийн хаягаар гэрээний нөхцөлийн шинэ хувилбарыг илгээх болно. Энэ тохиолдолд “Гэрэлт” аппликейшны өөрчлөлтөөс татгалзах хугацаа, мөн татгалзаагүй бол гарах үр дагаврын талаар тодорхой мэдээлнэ.

Зөвхөн “Гэрэлт” аппликейшнд бүртгүүлж, нууц үг авсан хувь хүмүүс үйлчилгээ авах боломжтой. Та “Гэрэлт” аппликейшнд бүртгүүлснээр 18 нас хүрсэн гэдгээ батална.

“Гэрэлт” аппликейшнд бүртгүүлж байхдаа та өөрийн цахим шуудангийн хаяг, хувийн мэдээлэл, төлбөрийн аккаунтын дугаар зэрэг мэдээллийг үнэн зөв оруулах ёстой. Уг мэдээллийг үнэн зөв байлгаж, шинэчлэх үүргийг зөвхөн та хүлээнэ. “Гэрэлт” аппликейшн буруу, худал мэдээлэл оруулсныг мэдэх буюу баталгаажуулснаар аккаунтыг хаах эрхтэй. Нууц үг, аккаунтны мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг та өөрөө хүлээнэ. Таны нууц үг, аккаунтыг зөвшөөрөлгүй ашиглах, нууцлалын ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд “Гэрэлт” аппликейшнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Гэрээний хэрэглээний хүрээнд “Гэрэлт” аппликейшн програмын хэрэглээ, агуулгын зөвшөөрлийг танд олгоно. Та “Гэрэлт” аппликейшнаас бичгээр зөвшөөрөл авалгүй “Гэрэлт” аппликейшны аливаа контентийг өөрчлөх, хуулбарлах, тараах буюу худалдаж болохгүй.

Учир нь энд нийтлэгдсэн бүхэн “Гэрэлт” аппликейшн буюу түүний лицензийг эзэмшигчийн өмч байна.

Зөвшөөрөлгүй хэрэглээ нь зохиогчийн эрхийн болон худалдааны тэмдгийн холбогдох хуулийг зөрчиж болзошгүй тул “Гэрэлт” аппликейшн дээрхийг хатуу хориглож, ийм хууль бус үйл ажиллагаа нотлогдсон буюу илэрсэн тохиолдолд таны нэвтрэх эрх, аккаунтыг цуцлах болно. Эдгээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг та хариуцах ёстой. Хэвлэлийн хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд та Үйлчилгээгээр дамжуулан татаж авсан хэвлэлийн өмчлөх эрхийг аваагүй болно.

Зохиогчийн эрхийн хуулиар тусгайлан зааснаас эсвэл Үйлчилгээний нөхцөлөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд та “Гэрэлт” аппликейшн болон тухайн контентийн өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр апп болон Хэвлэлийн контент, тэдгээрийн хэсгийг өөрчлөх, бүтээгдэхүүний программ, дизайны мэдээллийг ашиглах, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, хэсэгчлэн авч өөр бүтээл гаргах, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

“Гэрэлт” аппликейшн нь танд хэвлэлийн болон бусад төрлийн контентуудын оюуны өмчийн зөвшөөрлийг олгоогүй болно.

Та үнэгүй үйлчилгээ авч байгаа бол “Гэрэлт” аппликейшн танд платформ дээр сурталчилгаа үзүүлэх эрхтэй байна.

“Гэрэлт” аппликейшны үйлчилгээг авахын тулд “Гэрэлт” аппликейшнд бүртгүүлэх шаардлагатай.

Бүртгүүлэхэд үнэгүй (үнэгүй аккаунт) бөгөөд заавал захиалгад орохыг шаардахгүй.

Та бүртгүүлэхдээ өөрийн цахим шуудангийн хаяг, өөрийн зохиосон нууц үгийг ашиглана.

Ашигласан нууц үг болон бусад хувийн мэдээллийн нууцлалыг та бүрэн хариуцна.

“Гэрэлт” аппликейшн хэрэглэгчийн аккаунтаа зөвхөн та өөрөө ашиглах эрхтэй. Хэрэглэгчийн аккаунтыг зөвшөөрөлгүй хэрэглэсэн болон сэжигтэй үйлдэл гарсан тохиолдолд “Гэрэлт” аппликейшнд даруй мэдэгдэх ёстой.

Та цахим шуудангийн хаягаараа бүртгүүлэх буюу олон нийтийн (ж.нь. Facebook-connect) сүлжээгээр дамжуулан нэвтэрч болно.

Бүртгүүлэхдээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэвтрэн орсноор “Гэрэлт” аппликейшн ба таны хооронд “Гэрэлт” аппликейшныг хэрэглэхтэй холбоотой харилцаа үүснэ.

Та өөрийн мэдээллээ үнэн зөв, шинэлэг, бүрэн байлгах ёстой. Та өөрийн аккаунт, нууц үгний нууцлалыг хадгалж, зөвхөн өөрийн төхөөрөмжөөр нэвтрэх үүрэгтэй бөгөөд бүх контент, үйлчилгээг сонгох, ашиглах зэрэг өөрийн аккаунтад болж байгаа бүх үйл ажиллагааг хариуцахыг хүлээн зөвшөөрч байна.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилнэ.

Тэдгээр нөхцөл болон Үйлчилгээ (“Гэрэлт” цахим хуудас буюу “Гэрэлт” апп-ууд дээрх)-нд оруулсан бусад дүрэм, журам, зөвшөөрөл, хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл нь “Гэрэлт” аппликейшн та хоёрын хоорондох Үйлчилгээг ашиглахтай холбоотой бүх гэрээг төлөөлөх бөгөөд энэ асуудлаар өмнө хийсэн аливаа бичгийн болон аман гэрээг хүчингүй болгоно.

“Гэрэлт” аппликейшн тэдгээр нөхцөлийг “Гэрэлт” аппликейшны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулахын тулд шинэчилж болно. “Гэрэлт” аппликейшн цахим хуудас болон “Гэрэлт” Апп-аас өөрчлөлт гарсан эсэхийг тогтмол шалгаарай.

Шинэчилсэн огноо нь танд сүүлийн өөрчлөлтүүдийн мэдээллийг өгнө. Ийнхүү шинэчилсний дараа Үйлчилгээнд нэвтрэх буюу ашигласнаар тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг илэрхийлнэ.