Нууцлалын бодлого

“Гэрэлт” аппликейшн нь таны бүртгүүлэх явцад оруулсан мэдээллийг хадгалах, боловсруулахдаа хуулийн дагуу нууцлалын бодлого баримтална.

Та ХУДАЛДАН АВАХ эрх бүхий “Гэрэлт” аппликейшны аккаунт эзэмшигч болохын тулд хэрэглэгчийн мэдээллээ бүртгүүлж, ХУДАЛДАН АВАХ аккаунтаа баталгаажуулна.

Үүний дараа худалдан авалтыг баталгаажуулах цахим шуудан хүлээн авах болно. Таны мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулахтай холбоотой нууцлалыг хамгаалах мэдэгдлийг уншина уу.

“Гэрэлт” аппликейшн бол Хэвлэлийн хэвлэгч биш тараагч юм. Тиймээс “Гэрэлт” аппликейшны зүгээс тухайн аппликейшнд байршсан аливаа контентод редакторын хяналт тавихгүй.

Тиймээс “Гэрэлт” аппликейшн нь албан үүргийнхээ хүрээнд ажиллаж байгаа, эрх бүхий ажилтнуудаас бусад контент нийлүүлэгчийн байршуулсан мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг хариуцахгүй.Үйлчилгээгээр санал болгож буй контент нийлүүлэгчийн оруулсан мэдээлэл, контент нь тухайн зохиог (чид) буюу хэвлэгч (нар)-ийнх бөгөөд “Гэрэлт” аппликейшны өмч биш юм.

“Гэрэлт” аппликейшн нь Үйлчилгээгээр дамжуулан эсвэл Хэвлэлээс авсан мэдээллээс болж учирсан аливаа хохирол, эвдрэлийг хариуцахгүй.

Үйлчилгээ нь бусад интернет хуудас, гуравдагч эх сурвалжтай холбосон холбоостой байж болох бөгөөд “Гэрэлт” аппликейшн тухайн холбоос хуудсанд байгаа харилцаа холбоо, материалын талаар хариуцлага хүлээхгүй. Контент нийлүүлэгчийн хуудсаар зочлох, захиалга өгөхдөө холбогдох нөхцлийг та ойлгох үүрэгтэй.

“Гэрэлт” аппликейшн нь хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон “Гэрэлт” аппликейшнаас тогтоосон бусад ажиллагааны журмыг баримталж байгаа эсэхийг хянах зорилгоор таны нийтэлсэн болон оруулсан контентийг ажиглах бүх эрхийг хадгална.

“Гэрэлт” аппликейшн нь контентийн талаар шийдвэр гаргаж устгах эрхтэй.

“Гэрэлт” аппликейшн нь ямар ч үед Үйлчилгээ (эсвэл түүний аль нэг хэсгийг) түр буюу бүрмөсөн өөрчлөх буюу зогсоох эрхтэй. “Гэрэлт” аппликейшн нь Үйлчилгээг өөрчлөх, түр зогсоох, цуцлах талаар танд буюу аливаа гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээхгүй.

Борлуулалттай холбоотой бүх татварыг тухайн хэрэглэгч хуулийн дагуу төлнө.

Бидэнд таны сэтгэл ханамж маш чухал. Гэхдээ бүх худалдан авалт эцсийнх бөгөөд танд төлбөрийг бүтэн болон хагасаар буцаан олгохгүй.

"“Гэрэлт” аппликейшн , www.gerelt.mn болон бусад бүх холбогдох үгс, домэйн нэрс нь “Эмонг- Үнэт Өв” байгууллагын худалдааны тэмдэг бөгөөд өмч юм. Бусад бүх худалдааны тэмдэг, лого, компанийн нэр зэрэг нь тус бүр эзэмшигчийн өмч байна.